Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид энэ онд тохиолдсон объектын гал түймрийн 117, аврах ажиллагааны 28 нийт 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.
Ингэхдээ 149 иргэний амь, эрүүл мэндийг хамгаалж, иргэд, аж ахуй нэгж байгууллагын 5.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өргөсөн тангараг, эрхэлсэн албандаа эзэн болж ажилласан зарим салаа, алба хаагчдыг тухайн оны ажлын үзүүлэлтээр шалгаруулж шагнан урамшуулжээ. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг даван туулахад хэрхэн ажиллах, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, ажиллах ур чадварыг дээшлүүлэхэд анхааран ажилладаг аж. Мөн аймгийн Онцгой байдлын газраас Хонгор, Шарын гол суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлжээ. Засгийн газар, ОБЕГ болон аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт техник хэрэгслийн шинэчлэлийг хийж, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг амжилттайгаар 2023 оноо үдэж байна.