Зам тээврийн осолд орсон байсан иргэдийг хилчид олж, амь насыг нь авран хамгаалжээ

Зам тээврийн осолд орсон байсан иргэдийг хилчид олж, амь насыг нь авран хамгаалжээ

Зам тээврийн осолд орсон байсан иргэдийг хилчид олж, амь насыг нь авран хамгаалжээ.

Тодруулбал, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэнийг олж, анхны тусламж үзүүлжээ.