Хүүхдүүдэд бэлэг тараах "Ид шидийн уут" аянд Япон дахь монгол эмэгтэйчүүд нэгдэж, 2 сая төгрөг хандивлажээ

Хүүхдүүдэд бэлэг тараах "Ид шидийн уут" аянд Япон дахь монгол эмэгтэйчүүд нэгдэж, 2 сая төгрөг хандивлажээ

"Лантуун дохио" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг бяцхан хүүхдүүдэд бэлэг өгөх  “Ид шидийн уут” аян зарлагдаж, тус байгууллагын 15 баг, хоёр машины клуб, сайн дурынхан гээд нийт 150 гаруй залуус нэгдэж долоон дүүрэгт ажиллаж байна. Ингэхдээ өвлийн хувцас болон бусад бэлгүүдийг хүүхдэд тараадаг бөгөөд эл үйл ажиллагаанд ид шидтэй хандивлагч нар нэгддэг билээ.

Тэгвэл энэ онд дээрх жишгээр хувь хүн байгууллагууд “Ид шидийн уут 2023” аянд нэгдсээр байгаа юм. Энэ хүрээнд Япон улс дахь  эмэгтэйчүүд нэгдэж хоёр сая 485’000 төгрөг хандив, Dudu хүүхдийн хувцасны дэлгүүрээс хүүхдийн хувцас, хувь хүмүүс өөрийн гараар урласан бэлэг болон дулаан оймс, бээлий, хувцас зэргийг бэлэглэжээ.