Замын-Үүд-Эрээний боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч, түүхэн дээд түвшинд хүрлээ

Замын-Үүд-Эрээний боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч, түүхэн дээд түвшинд хүрлээ

2023 онд Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчиж байна.

Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм. Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.33 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169.000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.