Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгчид гүн эмгэнэл илэрхийлж "Mongol Ai"-ын хамт олон зураг бүтээжээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгчид гүн эмгэнэл илэрхийлж "Mongol Ai"-ын хамт олон зураг бүтээжээ

Өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарч нэг том хүн, бага насны дөрвөн хүүхэд газар дээрээ нас барсан бол угаарын улмаас тухайн гэрт байсан 1 том хүн, мөн хэргийн газарт ажиллаж байсан Онцгой байдлын нэг алба хаагч эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Улмаар эл явдлын үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын газрын Гал унтраах албаны алба хаагчийг хүндэтгэж, Mongol Ai-ын хамт олны зүгээс Гүн эмгэнэл илэрхийлж галаас хүүхэд аварч буй гал сөнөөгчийн зургийг бүтээжээ.