ВИДЕО: Хямдрал зарласан дэлгүүрт иргэд ихээр үйлчлүүлж, хяналтгүй байдал үүсэж, цөөнгүй бараагаа хулгайд алджээ

ВИДЕО: Хямдрал зарласан дэлгүүрт иргэд ихээр үйлчлүүлж, хяналтгүй байдал үүсэж, цөөнгүй бараагаа хулгайд алджээ

Цахим сүлжээнд “Цүнх Мөнхөө” нэрээр алдартай чемодан цүнх зардаг иргэний БЗД-ийн 13 дугаар хорооллын салбар нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас үйл ажиллагаагаа зогсоохоор болжээ.

Үүнээс шалтгаалан тус салбар дэлгүүрийг чөлөөлөх худалдаа болж, бүх бараагаа хямдруулан зарж буйгаа цахим сүлжээнд зарласан аж. Гэтэл удалгүй иргэд ихээр үйлчлүүлж, бужигнан, хяналтгүй байдал үүсэж, зарим эд зүйлс нь эвдэрч, цөөнгүй бараа хулгайд алджээ. Энэхүү лайв бичлэг нь иргэдийн ухамсрын асуудлыг харуулж байна гэж олон нийт шүүмжилсээр байна.

Дэлгүүрийн эзэн өөрийн цахим хуудаснаа “Монголынхоо зорилтот бүлгийн бөгөөд өрх толгойлсон ээжүүдийгээ Монголынхоо олон түмнийг бодож бүх бараануудаа хямдруулдаг. Цүнх Мөнхөө миний хувьд нэг дэлгүүрээ татан буулгах хүртлээ алдагдалд орсон. Одоо гэртээ биш хүний нутагт Хятад улсад үр хүүхдүүдээ орхиод ажиллахаар боллоо. Ажиллахдаа та бүхэнд хэрэгцээтэй барааг нь аль болох маш хямд үнээр өгөх болно. Сая гацуур дээр туршлагагүйтээд маш их алдагдал гаргалаа. Бяцхан зүрхнүүдийг баярлууллаа. Бас зарим хүмүүсийн итгэлийг алдсан. Алдаа оноотой ажилласанд уучлаарай” гэж нийтэлжээ.

ҮЗЭХ: