ОБЕГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

ОБЕГ: Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт өнөөдөр /2023.12.19/ өглөө 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Харамсалтайгаар амиа алдсан иргэдийн нэг нь албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч байсан юм. Тухайн алба хаагч нь Хан-Уул дүүргийн гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч байсан бөгөөд талийгаач нь гал унтраах бүрэлдэхүүнийг ахалж явсан салаан захирагч байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газраас амиа алдсан алба хаагчийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.