ЗГ-ын өнөөдрийн хурлаар "Монгол-Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх" зэрэг 30 асуудлыг хэлэлцэж байна

ЗГ-ын өнөөдрийн хурлаар "Монгол-Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх" зэрэг 30 асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр /2023.12.20/ Засгийн газрын ээлжит хурал болж байна. Энэ удаагийн хурлаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц, “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай, Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил зэрэг асуудлыг хэлэлцэх зэрэг нийт 30 асуудлыг хэлэлцэхээр болжээ.