Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай өгүүлэх “Монгол-Баавгайн хөндий” кино Боловсрол телевизээр гарна

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай өгүүлэх “Монгол-Баавгайн хөндий” кино Боловсрол телевизээр гарна

Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” киногоор олон улсын кино наадамд тэргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Уг кинонд “Монгол-Баавгайн хөндий” кинонд монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг харуулах аж. Киног баримтат гэрэл зурагчин найруулагч Хамид Сардар хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж явахдаа хийсэн юм. Тус кино олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de ménigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс 20 удаагийн цом, шагналуудыг хүртсэн билээ.

Улмаар Монгол Улсад анх удаа зохион байгуулсан “Хархорум” олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Баавгайн хөндий” баримтат кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэр хэрээр үзэгчдээс дахин үзэх хүсэлт киног бүтээсэн уран бүтээлчдэд цөөнгүй иржээ. Тиймээс энэ сарын 22-нд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизээр олны хүртээл болгохоор болжээ.