Бейонсегийн бичиж, найруулж, продюсерлэсэн "Renaissance: A Film by Beyoncé" баримтат кино энэ сарын 1-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд тус кинонд түүний 2023 онд хийсэн аялан тоглолт болох "Renaissance World Tour"-ийн тухай өгүүлэх аж.
Тус кино Бразил, Итали, Тайланд, Испани, Япон, Өмнөд Солонгос, Индонез, Тайвань, Хонг Конг, Сингапур, Унгар, Андори, Ром, Болгарь, Монгол гэсэн зөвхөн 15 улсад л нээлтээ хийхээр төлөвлөсөн бөгөөд арванхоёрдугаар сарын 21-нд манай улсын Гэгээнтэн кино театрт нээлтээ хийх юм.
Beyoncé Mongolia гэж хэлдэг өдөр ирдэг л юм бна. pic.twitter.com/369Beevnch
— Gombo Chuluun (@chgombo) December 19, 2023