Шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан нийтийн тээврийн жолооч нар автобусаа чимэглэж, иргэдийг ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж буй.
Саяхан “2-135” автобусны жолооч С.Чулуундулам, Г.Чулуунбат нар автобусаа чимэглэж, иргэдээ стрессгүй зорчихыг уриалж байсан бол энэ удаа офицер-5 шар чиглэлийн давхар автобусны жолооч сантагийн хувцас өмсөж, өглөө 7:00-оос орой 10:00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа гэнэ.