Сагсанбөмбөгийн 3х3 төрөлд Монголын 4 тамирчин “ТОП-100”-д багтжээ

Сагсанбөмбөгийн 3х3 төрөлд Монголын 4 тамирчин “ТОП-100”-д багтжээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны олон улсын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн /2020.01.07/ танилцуулав.

Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд “ТОП-100”-д багтсан байна.

Тодруулбал, Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 /Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.