Э.Пүрэвсүрэн: Нэг хувцсыг хүний насаараа уухтай тэнцэх хэмжээний усаар хийдэг учраас шинэ жилийн баярт нэг даашинзаа гурван жил өмсөж байна /ВИДЕО/

Э.Пүрэвсүрэн: Нэг хувцсыг хүний насаараа уухтай тэнцэх хэмжээний усаар хийдэг учраас шинэ жилийн баярт нэг даашинзаа гурван жил өмсөж байна /ВИДЕО/

Хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин, амьд амьтан хохирч, сүйдэж байгааг бид нүдээр харж байгаа ч хүлцэн амьдарсаар л байна. Гэтэл хамгийн эхний алхам болох хог хагядлыг ангилан ялгах, дахин боловсруулах, хэрэглээгээ танах нэн шаардлагтай байгааг олон хүн хэлж анхааруулдаг ч чихнийхээ хажуугаар урсгасаар л байдаг. Тэр дундаа шинэ жилийн баяр, арга хэмжээний болж буй энэ өдрүүдэд иргэдийн хэрэглээ хог хаягдал, тэр дундаа хэрэггүй их хувцасны хэрэглээ нэмэгддэг. 

Тэгвэл бид энэ удаа шинэ жилийн даашинзаа гурван жил дараалан өмсөж, олон охид эмэгтэйчүүдэд урам зориг өгч, нэгнээсээ дээр гарах гэсэн хүсэл, шунал нь үнэн хэрэгтэй хэнд ч хэрэггүй болохыг харуулсан зоримог бүсгүйг онцлон ярилцлаа. Түүний хувьд “Хог биш баялаг” ТББ-ыг үүсгэн байгуулж, хог хаягдлыг бууруулах ангилан ялгах чиглэлээр үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаа ухаалаг, тууштай бүсгүй юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

- Хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүд шинэ жилээр хэнд ч хэрэггүй маш их зардал гаргадаг юм шиг санагддаг. Тэгвэл таны хувьд шинэ жилийн баярт нэг даашинзаа гурван жил дараалан өмссөн тухай пост, зураг цахим орчинд нэлээдгүй хандалт авч, олон эмэгтчүүдэд урам зориг өгөх шиг боллоо. Таны хувьд энэ үйлдлээрээ хэнд, юуг уриалах гэж зорьсон бэ?

Бид өдөр тутамдаа өмсөж, эдэлж байгаа эд хогшил, хувцсыг заавал шинээр нь авч хэрэглэх шаардлага байхгүй. Хүний хэрэглээ хязгааргүй болчихсон энэ цаг үед хүний шунал ч дээд цэгтээ хүрсэн. Өөрт нь хувцас байгаа ч заавал энэ жилийн трендийг дагахгүй бол болохгүй ч юм шиг буруу хандлагаас татгалзах шаардлагатай. Учир нь хувцас хийх материал байгальд маш удаан шингэж алга болдог. Тухайлбал шинээр авч буй даашинз нэг хүний бүтэн амьдралынхаа турш уух усыг ашиглаж хийгдсэн байдаг. Гэтэл би тэрийг ганцхан оройны үдэшлэгт өмсөөд хаяна гэхээр үнэхээр хайран, цамаан, буруу сэтгэлгээ. Тэр нь чухал байсан учраас гурав дахь жилээ өмсөхөд бусдын юу гэж хэлэх нь хамаагүй. Зүгээр л тэр үдэшлгэт очоод ямар хүмүүстээ ярилцаж, ямар уур амьсгал бүрдүүлэх нь л чухал байсан.

- Ер нь өөрт гэхээсээ илүү бусдад ямар харагдах, юу гэж хэлэгдэх нь л чухал байдаг юм шиг. Таны хувьд энэ бодлоо хэрхэн давж туулав?

Бидний ээж аав, бидний үеийн хүүхдүүд өөртөө биш дандаа л өөр хэн нэгэнд таалагдахын тулд хувцасладаг бараг амьдардаг байсан.

Орчин үед дэлхий нийт маш энгийн, минималист амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон. Тиймээс энгийн амьдрал, энгийн байдлаас хэзээ ч битгий ич. Таны энгийн байдал л байгальд төдийгүй танд маш том бахархах зүйл шүү гэдгийг энд онцлон хэлмээр байна. Би нэг даашинзаа гурван жил өмссөн тухай пост оруулахад 1.6 мянган хүн лайк дарж, 700-800 хүн коммент бичиж байна гэхээр би 1.6 мянга орчим хүнд бага хувцас хэрэглэх ёстой гэдгийг ойлгочхож байгаа юм л даа.

- Таны үүсгэн байгуулсан ТББ-ын хувьд иргэд хоорондын гүүр болдог гэж харсан. Хэн нэгэнд багадсан, сонирхол нь буурсан хувцсыг бусдад дамжуулах, засаж сайжруулаад хэрэгтэй нэгэнд нь өгөх гэх мэт ажил бас хийдэг үү?

Манай “Хог биш баялаг” ТББ Чингэлтэй дүүрэгт дахивар хог хүлээн авах цэг байгуулаад нэг жил үйл ажиллагаа явуулсан ч энэ жилээс эхлэн зардлаа дийлэхгүй болсон тул сүүлийн гурван сар тогтвортой ажиллаж чадахгүй байгаа. Энэ цэг дээр иргэдээс дахивар хогийг худалдан аваад үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан. Мөн иргэд өмсөхгүй, багадсан, сонирхол нь буурсан хувцсаа авчирч өгөөд өөр хувцсаар сольж авч болдог.

- Монголчууд хогийг ангилан ялгах соёлд нэлээд хоцрогдолтой гэж хардаг. Таны хувьд анх ямар зорилгоор, ямар санааг түгээн дэлгэрүүлье гэж бодож энэ байгууллагаа нээсэн бэ?

Бид улс төр гэхчилэн том зүйл яриад байгаа хэрнээ гадаа гараад харахаар гудамжинд хог нь хөглөрөөд байгаа нь танхим дэх яриа гаднах орчин хоёр зөрчилдөөд байсан. Иймд ядаж хоггүй орчинг бий болгоё гэдэг зорилго тавьж анх байгууллагаа нээсэн дээ.

Ер нь айл гэр цэвэрхэн байхыг эмэгтэйчүүд л шийддэг. Түүнтэй адилхан улс эх орон хэр цэвэр цэмцгэр байхыг ч эмэгтэйчүүд бид л мэднэ.

Тиймээс эмэгтэйчүүд хүнд гоё, баян, илүү харагдах гэсэн буруу, хуурамч хандлагаа хаяж, хамгийн түрүүнд өөрөөс гарч байгаа хог хаягдлаа л багасгах хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Хүн ер нь өөрөө нэг бодчихсон байхад ухамсар цаанаасаа үйлдэл хийгээд байдаг. Өмнөхөөсөө ялгаатай нь би одоо нэг их дэлгүүр орохоо больсон. Зуны эхэн сард заавал зуны хувцас, өвлийн сард өвлийн хувцас авдгаа ч болиод балкон руугаа л гардаг болсон.

Ер нь хүнд гоё харагдах гээд байгаа бодол өөрсдийгөө устгах, дэлхийн даацыг хэтрүүлэх зүйл л хийж байгаа шүү гэдгийг пахин хэлмээр байна. Мөн үр хүүхдэдээ энэ буруу хандлагыг сургамааргүй байна. Хүүхдүүдээ хүний хүүхдээс дор байлгахгүйн тулд форм, цүнх нь байж байхад заавал шинийг авч өгөх гээд байдаг. Уг нь Монголчууд нүүдэлчин ард түмэн учраас дэлхий эдэр трэнд болоод байгаа минималист амьдралын хэв маяг чинь Монголоос гаралтай зүй шүү дээ. Бид нүүдэлчин ард түмэн учраас нүсэр том тавилга, эд хогшил байгаагүй. Нэг ёсондоо нүүдэлчин амьдралын хэв маягаа л эргүүлэн авчрах юм л даа.