Өмнөговь аймгийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийн хувьцааг Өмнөговь аймгийн нийт ард иргэдэд эзэмшүүлэх санаачлагыг гаргаж, аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлэх тогтоол гаргажээ.
Тэд энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэрээ " Нүүрсний сонсгол болж буй энэ үед бид энэ санаачлагыг гаргаж байна. Нийт иргэдийн дэмжлэгийг авъя гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд "Тавантолгой" ХК 874.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн 14 дүгээр хурал 2023.12.21 ны өдөр хуралдаж, орон нутгийн эзэмшилд буй Тавантолгой ХК-ийн 51 хувийн хувьцааг Өмнөговь аймгийн иргэн бүрд хуулийн дагуу эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ"гэжээ.
Харин иргэд "Орон нутгийн Тавантолгой ордын 51 хувийг эзэмшүүлэх эсэх асуудлыг аймгийн МАН-ын хороо шийддэг болсон уу. Сонгууль дөхсөн үед халамж, хайр зарлаж попрох хэрэггүй" хэмээн тэднийг шүүмжилж байна.
ҮЗЭХ: