"Эрдэнэс Тавантолгой" ХК төв оффисоо Өмнөговь аймаг руу нүүлгэж, Улаанбаатарт зөвхөн төлөөлөгчийн газраа ажиллуулахаар болжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК төв оффисоо Өмнөговь аймаг руу нүүлгэж, Улаанбаатарт зөвхөн төлөөлөгчийн газраа ажиллуулахаар болжээ

"Эрдэнэс Тавантолгой" Улаанбаатар хотын төвд байрлах оффисоо Өмнөговь аймгийн төв Даланзадгад руу нүүлгэхээр бэлтгэж байгаа аж. Тус компани Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар байрлаж байсан дөрвөн давхар байранд нүүж орж магадгүй тухай мэдээлэл байна. Тус компани Улаанбаатар хотод зөвхөн төлөөлөгчийн газартай ажиллахаар төлөвлөжээ. Сонирхуулахад, Эрдэнэс тавантолгой ХК нь 1000 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.