Зэрлэг амьтадыг нүүдэллэх зориулалтаар хийсэн гарцаар зээр, хулан зэрэг амьтад гарсан нь автомат камерт бичигджээ

Зэрлэг амьтадыг нүүдэллэх зориулалтаар хийсэн гарцаар зээр, хулан зэрэг амьтад гарсан нь автомат камерт бичигджээ

Бид байгальд ээлтэй шугаман дэд бүтцийг стандартын дагуу барьж байгуулах ажлыг Монголын төмөр зам ТӨХК болон Таван Толгой төмөр зам ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй. Тус шугаман дэд бүтцийн дагуу байгуулсан гарц гармаар зэрлэг амьтад гарч байгаа нь автомат камерт бичигджээ.

Төмөр замын өргөст тор нь дэлхийд ховордсон хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Мөн авто болон төмөр замаар зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх бодлого Монгол Улсад байхгүйн улмаас шинээр барих авто болон төмөр замд зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам төлөвлөх боломжгүй байсан. Улмаар манай улс Азийн орнуудаас анх удаа “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандартыг баталсан юм.