“UBCab” компани тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагын таксигаар үйлчилж эхэллээ

“UBCab” компани тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагын таксигаар үйлчилж эхэллээ

Дуудлагын такси үйлчилгээний “UBCab” компани тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шинэ үйлчилгээг өчигдрөөс /2023.12.21/ нэвтрүүлжээ. Тус компани хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст таксигаар үйлчлэх, үйл ажиллагааныхаа хүрээгээ өргөтгөж санхүүжилт босгохоор өнгөрсөн сард хандивын сан байгуулж, гүйцэтгэх захирлаар тэргэнцэртэй сэлмэний тамирчин Д.Цолмонг томилсон юм. Тэгвэл тус сангийн санхүүжилтийг такси үйлчилгээнд идэвхтэй явдаг жолооч нар сайн дураараа өөрсдийн орлого бүрээсээ нэг хувийг хандивлаж бүрдүүлэхээр болжээ. Ингэснээр тухайн иргэдийн дуудлагын такси үйлчилгээний хэтэвчийг нь цэнэглэж өгөх юм.