Санья, Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг сэргээлээ

Санья, Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг сэргээлээ

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 36 минутад 166 зорчигч суулгасан МИАТ-ийн ОМ251 нислэгийн дугаартай онгоц Хайнань мужийн Санья хотын олон улсын буудалд газардав. Ингэснээр Санья-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигч тээврийн нислэгийг албан ёсоор сэргээлээ. Энэ нь Санья нисэх онгоцны буудал Санья-Сөүл, Санья-Пусан чиглэлийн дараа сэргээж буй Зүүн хойд Ази чиглэлийн гурав дахь олон улсын шууд нислэгийн маршрут юм.

Монголын иргэний агаарын тээврийн /МИАТ/ компани "Санья-Улаанбаатар" чиглэлд долоо хоног бүрийн пүрэв гаригт В737-800 онгоцоор нислэг үйлдэнэ, Санья чиглэлд Улаанбаатараас 17:50 цагт хөөрч, 23:00 цагт бууна. Харин Улаанбаатар чиглэлд Саньягаас 23:55 цагт хөөрч Улаанбаатарт 05:05 цагт буух юм байна. 

ЭХ СУРВАЛЖ: Mongol.cr.cn