"Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, хязгаарлалт хийж байгаа тул урьдчилан мэдэгдэх боломжгүй байна" гэж УБЦТС-аас мэдээллээ

"Эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж, хязгаарлалт хийж байгаа тул урьдчилан мэдэгдэх боломжгүй байна" гэж УБЦТС-аас мэдээллээ

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1,632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн байлаа. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс өнөөдөр мэдээлсэн юм.

Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж буй. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрд нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна. Иймд хэрэглэгчдийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17:00-22:00 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-өөс хүслээ.