Доод давхрынхаа айлд туслахаар ороод амиа алдсан эмэгтэй Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст ажилладаг байжээ

Доод давхрынхаа айлд туслахаар ороод амиа алдсан эмэгтэй Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст ажилладаг байжээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт энэ сарын 19-ны өдрийн /2023.12.19/ өглөөний 07:00 цагийн орчимд гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Галын улмаас 2, 5, 10 насны гурван хүүхэд, мөн 39, 40 насны хоёр эмэгтэй хэргийн газарт амь хохирсон бол угаарын хийн улмаас 27, 40 настай хоёр иргэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах явцдаа амь насаа алдсан бөгөөд амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь гал гарсан айлын дээд давхрын айлын эмэгтэй байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл талийгаач нь Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст "Залуучуудын салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн"-ээр ажилладаг байсан нэгэн байжээ. Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.