Төөрсөн иргэдийг осголтын байдалтай байсныг хилчид олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

Төөрсөн иргэдийг осголтын байдалтай байсныг хилчид олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

Төөрсөн иргэдийг осголтын байдалтай байсныг хилчид олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. 

Тодруулбал, Хилийн цэргийн 0130 дугаар ангид энэ сарын 22-ны өдөр /2023.12.22/-ны 10.00 цагт төөрч, сураггүй болсон иргэдийн талаар мэдээлэл ирж, хилийн хэсэгт эрэл явуулж, дэслэгч Г.Цогмандахаар ахлуулсан эрэн хайх аврах бүлэг энэ сарын 22-ны 16:00 цагт төөрсөн иргэдийг осголтын байдалтай байсныг олж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Тус эрэн хайх ажиллагаанд хилчдэд хүч нэмэн оролцсон Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин А.Энхтөр Б.Ариунболд нарт Хил хамгаалах байгууллагаас талархал илэрхийлсэн байна.