"Мөнгөө танканд биш, иргэдийн амьдралд зарцуулах ёстой" ёстой гэж мэдэгдсэн ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Е.Дунцоваг бүртгэхээс татгалзжээ

"Мөнгөө танканд биш, иргэдийн амьдралд зарцуулах ёстой" ёстой гэж мэдэгдсэн ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Е.Дунцоваг бүртгэхээс татгалзжээ

Ирэх гуравдугаар сар /2024.03/-д ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд сэтгүүлч Екатерина Дунцова бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороонд хандсан ч, түүнийг бүртгэхээс татгалзаж, баримт бичгийг нь алдаатай гэж тайлбарлажээ.

Оросын СЕХ-ны мэдээлснээр, "нотариатч Екатерина Дунцовагийн бичиг баримтыг баталгаажуулахдаа алдаа гаргасан. Тухайлбал түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжсэн сонирхогчдыэ бүлгийн хуралд оролцсон хүмүүсийн паспортын дугаарыг буруу тэмдэглэсэн гэжээ. Харин бие даан нэр дэвшсэн хүмүүсийн бичиг баримт бүрдүүлэх эцсийн хугацаа энэ сарын 27-ны өдөр дуусаж байгаа ажээ.

Сонирхуулахад, Екатерина Дунцова нь "Орос оронд яаралтай өөрчлөлт хэрэгтэй. Дайсагналыг зогсоож, ардчилсан шинэчлэлийн төлөөх улс төрийн хоригдлуудыг суллаж, хүнлэг бус бүх хуулийг өөрчилж, гадаад ертөнцтэй харилцаагаа сэргээх ёстой. Мөнгөө шинэ танканд биш, харин иргэдийн амьдралыг сайжруулахад зарцуулж, "Алдагдсан эрх чөлөөгөө буцааж өгөх ёстой" гэж мэдэгдэж байсан юм.