“Эх дэлхийн мисс-2023” тэмцээнд амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэгийг UBCab-ынхан хүндэтгэлтэйгээр тосож үйлчилжээ

“Эх дэлхийн мисс-2023” тэмцээнд амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэгийг UBCab-ынхан хүндэтгэлтэйгээр тосож үйлчилжээ

"Эх дэлхийн мисс-2023" тэмцээн Вьетнам улсад арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд болж өндөрлөсөн.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн СЭЗИС-ийн оюутан, мисс Б.Мөнхчимэг амжилттай оролцож, тэмцээний дунд үед 1-р байранд эрэмбэлэгдэж  байсан юм. Түүний хувьд "Miss Mongolia-2018" тэмцээнд түрүүлж, Монголын тэргүүн миссээр тодорч байжээ.

Тэгвэл “Эх дэлхийн мисс-2023” тэмцээнд амжилттай оролцож эх орондоо ирсэн мисс Б.Мөнхчимэгийг UBCab-ын хамт олон хүндэтгэлтэйгээр тосож үйлчилжээ. Ингэхдээ тус байгууллагаас эрхлэн хүргэдэг UBCab-ын машинд суугаад ярилцдаг нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарт түүнийг онцолсон байна.