Улаан-Үд хотод Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг нээлтэй хийжээ

Улаан-Үд хотод Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг нээлтэй хийжээ

Орос-Монголын үзэсгэлэн яармаг Улаан-Үд хотноо болж байна. Үзэсгэлэнд Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид үслэг эдлэл, арьс шир, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнээ худалдаалж буй аж.

Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим санаачлан зохиож буй энэхүү үзэсгэлэн яармагт ноолууран бүтээгдэхүүн, үслэг эдлэл болон савхин бүтээгдэхүүн байгаа аж. Мөн ширээний хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлс, дээл зэргийг худалдаалж байгаа юм. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 70 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна.

Эх сурвалж: Arigus