Г.Занабазарын нэрэмжит музейд "Дижитал музей" арга хэмжээ болно

Г.Занабазарын нэрэмжит музейд "Дижитал музей" арга хэмжээ болно

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дижитал музей” арга хэмжээ өнөөдөр /2023.12.26/ 17.00 цагт нээгдэнэ. 

“Дижитал музей” нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар музейн үзмэр бүтээлүүдийг орчин үеийн шийдлээр хүүхэд, залуучуудад илүү ойроос бодитоор мэдрэх боломжийг олгох, соёлын өвийг сурталчлан дэлгэрүүлэх төхөөрөмжийг үзэгч үйлчлүүлэгчдэд таниулах зорилготой юм. “Дижитал музей” арга хэмжээ нь 12 сарын 26-ны 17.00 цагаас 12 сарын 28-ны өдрийг дуустал хоёр хоног дэлгэн үзүүлэх аж.