Хятадын уран бичлэг, уран зургийн уралдааны шилдгээр монголын хоёр сурагч шалгарчээ

Хятадын уран бичлэг, уран зургийн уралдааны шилдгээр монголын хоёр сурагч шалгарчээ

Хятад ханзыг уран бичих, хятад орны тухай уран зураг зурах 16 дахь удаагийн “Хятадын гүүр, хятад хэлний мэдлэг” олон улсын уралдааны шилдэг аравт хоёр монгол сурагчийн  бүтээл шалгарчээ.

Тус тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүр дэх хятад хэлийг сонирхон судлагчдын дунд зарласан бөгөөд урьдчилсан дүнгээр шилдэг аравт шалгарсан 10 бүтээлийн хоёр нь манай сурагчдын уран зургийн бүтээл байна. Тэмцээний шилдэг бүтээлүүдийг Монгол, Орос, Индонези, Бразил, Вьетнам, Киргизстан, Мавританиас илгээжээ. Тэмцээний гранпри шагналыг авсан нэг хүүхдийг тус улсыг тойрон аялах эрхээр шагнах юм.