Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Мальдив Улс руу визгүй зорчих боломжтой болно

Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Мальдив Улс руу визгүй зорчих боломжтой болно

Бүгд найрамдах Мальдив Улс руу визагүй зорчих хэлэлцээнд ГХЯ-ы сайд Б.Батцэцэг Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан байна. 

Ингэснээр "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"  2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болох юм. Иймд манай улсын иргэд 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.