“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай зам тавина

“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай зам тавина

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөжээ. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам гэв.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Сентури Лэнд Марк” компанийн эзэмшлийн газраас дөрвөн метрийг татаж, газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотойгоор газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлээд байна. Үүнтэй холбоотой долоо хоногийн хугацаа өгсөн. Үүний дараа газар эзэмших эрхийн дагуу хашаагаа татахгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Зүүн талын гурван аж ахуйн нэгжид мөн адил мэдэгдэл хүргүүлсэн, түр хашаа байсныг бүгдийг буулгасан. Буулгах явцад гаргасан хогоо цэвэрлэн, явган хүн, автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.