Жүжигчин Lee Sun-Kyun-ий хувийн бичлэгийг дэлгэсэн нь амиа хорлоход нөлөөлсөн гэж MBC телевизийн хөтлөгч мэдэгджээ

Жүжигчин Lee Sun-Kyun-ий хувийн бичлэгийг дэлгэсэн нь амиа хорлоход нөлөөлсөн гэж MBC телевизийн хөтлөгч мэдэгджээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Lee Sun-Kyun энэ сарын 27-ны өдөр /2023.12.27/ нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, түүнийг тус өдрийн өглөө машиндаа угаартаж нас барсан байдалтай байхад нь олсон байдаг. Тэгвэл эл харамсалтай үйл явдалтай холбоотойгоор MBC телевизийн хөтлөгч Lee Sun-Уoung байр сууриа илэрхийлжээ.

Хөтлөгч Lee Sun-Уoung өөрийн цахим хуудастаа “Талийгаач Lee Sun-Kyun нь амиа хорлох сонголтыг хийхдээ ямар сэтгэл зүйтэй байсныг бид мэдэхгүй. Гэхдээ KBS телевизийн тусгай сурвалжлагатай хамаатай байх гэж үзэж  байна. Талийгаач буруу сонголт хийсэн. Ард нь үлдсэн гэр бүлийн гишүүдэд нь санаа зовж байна. Түүний эргэн тойрон дахь хүмүүс аюулгүй амьдралаар амьдарна гэдэгт найдаж байна. Талийгаачийн жүжиглэлт надад таалагддаг байсан. Амар амгалан нойрсдоо” гэж бичжээ.

Хөтлөгч Lee Sun-young-ийн  хэлээд буй “тусгай сурвалжлага" нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр KBS телевизээр цацагдсан нэвтрүүлэг юм. Энэ нэвтрүүлэгт жүжигчин  Lee Sun-kyun-ы  насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн газрын менежертэй утсаар ярьсан яриа болон хар тамхи хэрэглэн, эхнэрээ хуурч, заналхийлсэн бичлэг гардаг.

Г.ЭНХЗУЛ