Улаанбаатар хотод ирсэн 35 автобусыг Сүхбаатарын талбайд байрлуулж, иргэдэд үзүүлж байна

Улаанбаатар хотод ирсэн 35 автобусыг Сүхбаатарын талбайд байрлуулж, иргэдэд үзүүлж байна

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан БНХАУ-ын Yutong Bus компани гэрээнд заасан хугацааны дагуу эхний 35 автобусныг нийлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж эхлээд байсан юм. Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байдаг. Тэгвэл өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр эхний 35 автобус Улаанбаатар хотод ирсэн бөгөөд эдгээр автобуснуудыг Сүхбаатарын талбайд байрлуулж, иргэдэд үзүүлж эхэлжээ.