Б.Чинбат, А.Сарнай нарт зориулсан “Аравт” хандивын тоглолт болно

Б.Чинбат, А.Сарнай нарт зориулсан “Аравт” хандивын тоглолт болно

2019 оны арван нэгдүгээр сарын 28 ны өдөр “Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, түүний эхнэр А.Сарнай нь Б.Чинбатын донор болсон тухай мэдээлэл бий.

Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, түүнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

Тэгвэл Монголын рок, попын хамтлаг дуучид нэгдэж, ирэх хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Б.Чинбат, А.Сарнай нарт зориулсан“Аравт” хэмээх хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.