“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Түүний хувьд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллах хугацаандаа үнэт цаасны давхар бүртгэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалах, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд “МХБ” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй компани болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө