Монгол Улс "The Times Kuwait" сонинтой хамтран ажиллаж Араб хэлээр монголын аялал жуулчлалыг сурталчлахаар болжээ

Монгол Улс "The Times Kuwait" сонинтой хамтран ажиллаж Араб хэлээр монголын аялал жуулчлалыг сурталчлахаар болжээ

Монгол улсаас Кувейтэд суугаа Элчин сайд П.Сэргэлэн тус улсын “The Times Kuwait” агентлагийн редактор Рийван Д’Сузатай уулзаж тэдний сониноор дамжуулан улсаа сурталчлах тухай ярилцсан байна.

Улмаар талууд хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр араб хэлтэй орнуудад Монгол Улсыг сурталчлан, Монгол-Кувейтийн аялал жуулчлалыг дэмжихээр болжээ. Тус агентлагийн цахим хувилбараас сард тогтмол 500 мянган хүн мэдээлэл авдаг. Мөн долоо хоног тутмын цахим хувилбартай бөгөөд нийтлэл, мэдээллээ араб, англи хэлээр эрхлэн гаргадаг билээ.