ВИДЕО: Гутайн даваа-Хөмүүл голын эхэнд байршуулсан камерууд байгальдаа тааваараа байрших хандгайн амьдралын хэсгийг буулгажээ

ВИДЕО: Гутайн даваа-Хөмүүл голын эхэнд байршуулсан камерууд байгальдаа тааваараа байрших хандгайн амьдралын хэсгийг буулгажээ

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн Байгалийн цогцолборт газарт байршуулсан камерууд байгальдаа тааваараа байрших хандгайн амьдралын хэсгийг буулгасан байна.

Манай оронд 128 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс хандгай хамгийн том биетэй нь. Энэ амьтан туруутны багийн бугынхны овогт хамаардаг. Дэлхий дээр найман зүйлийн хандгай байдгаас манайд шивэр молцог хандгай, Хар мөрний молцог хандгай бий.Хар мөрний молцог хандгай Монгол, ОХУ, Хятадад байдаг бол шивэр молцог хандгай Евроазийн бүх нутагт тархжээ. Гэвч нэн ховор зүйл тул “Улаан ном”-д оруулсан бий. Мөн манай улс хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглосон. Энэ амьтны ховордох гол шалтгаан хууль бус ан юм. Тухайлбал, 1926-1985 оны хооронд 1.5 сая тонн хандгайн эвэр Орос руу гаргасан байна. Мөн амьдрах орчны хомсдол нөлөөлж байгаа тул бүс нутгийн үнэлгээгээр устаж болзошгүй амьтны ангилалд оруулжээ.

ВИДЕО: