Тавантолгой ордын 4.1 хувийг эзэмшдэг Энержи ресурс ХХК-ийн захирал Г.Батцэнгэл ажлаа өгч буйгаа мэдэгджээ

Тавантолгой ордын 4.1 хувийг эзэмшдэг Энержи ресурс ХХК-ийн захирал Г.Батцэнгэл ажлаа өгч буйгаа мэдэгджээ

Өмнөговь аймгийн нутагт байдаг Тавантолгой орд газрыг 95.5 хувийг улсын өмчит Эрдэнэс тавантолгой ХК, 4.1 хувийг нь MCS ХХК-ийн өмчит Энержи ресурс ХХК, 0.4 хувийг нь орон нутгийн өмчит Тавантолгой ХК эзэмшдэг. Товчхондоо, Тавантолгой орд газрын ихэнхийг төр болоод Энержи ресурс компани эзэмшдэг бол орон нутгийн өмчит Тавантолгой компани маш жаахан хэсгийг нь эзэмшдэг гэсэн үг юм. 

Тэгвэл Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл шинэ оны босгон дээр ажлаа өгч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр энэ тухай мэдэгдэлдээ, "Компанийн гүйцэтгэх захирлын хувьд 15 жилийн хугацаанд үндэсний хувийн хэвшлийн төлөөлөл болсон хамт олонтойгоо Монголын уул уурхай, нүүрсний салбарын хөгжил, уналт, эргэн сэргэлтийн гэрч нь болон явжээ. Он солигдох энэ мөчид шинэ залуу удирдлагад халаагаа шилжүүлэн өгч, цаашдын хариуцлагатай ажилд нь амжилт хүсье. Монгол Улс үүрд мандан бадраг" гэжээ.