Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. Учир нь Засгийн газраас 2023 оныг “Welcome to Mongolia” гэж зарласан бол, 2024 оныг "Go Mongolia" хэмээн зарлаж байгаа юм.
ВИДЕО:
Go Mongolia-2024
— Л.Оюун-Эрдэнэ (@OyunerdeneMN) December 31, 2023
Монголчууд бид 2023 оныг “Welcome to Mongolia” уриатайгаар олон улсад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын томоохон бодлого дэвшүүлсэн билээ.
Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төр засаг хамтдаа нэгдэж чадсанаар цар тахлын үед -4.7 хувь хүртэл унасан эдийн засаг… pic.twitter.com/wv4YCR19On
ТЭРБЭЭР:
"Монголчууд бид 2023 оныг “Welcome to Mongolia” уриатайгаар олон улсад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын томоохон бодлого дэвшүүлсэн билээ. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, төр засаг хамтдаа нэгдэж чадсанаар цар тахлын үед -4.7 хувь хүртэл унасан эдийн засаг 2023 оны эцэст 6.8 хувиар өслөө. Зөвхөн уул уурхай төдийгүй аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулсны үр дүнд 650 мянга гаруй жуулчдыг хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулав.
Монголчуудын оюун санааны ертөнцөд ч томоохон үйл явдал болж, 1757 оноос хойш 266 жилийн дараа Монгол Богд тодорч, даяаршсан эринд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хангах чухал үйл явдал болов. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн бүхий Улсын Их Хурлыг холимог тогтолцоо, том бүсчилсэн тойргоор сонгох тогтолцооны реформ хийгдэж, шилжилтийн 30 жил цэглэгдэж, шинэ 30 жил эхлэв “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор тодоор дуурсагдан үлдэх он болж өнгөрлөө.
Шинэ оны босгон дээр Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг олон улсад зарлаж байна.
Mongolia нэршил дотор Go утга орсон нь энэхүү брэндийн томоохон давуу тал бөгөөд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа болно. Монгол бол эзэнт гүрний түүхтэй уламжлал ба шинэчлэлийн холбоос, “Монгол үргэлж хөдөлдөг”, “Монгол үргэлж урагшилдаг”, “Монгол бол нүүдэлчин”, “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монгол бол шинэ боломж” “Монгол бол идэвхтэй залуучуудын орон”, “Монгол бол бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд” зэрэг олон утгыг GoMongolia брэнд илэрхийлж чадна гэж судлаачид үзсэн.
2024 оноос эхлэх GoMonglolia үндэсний брэнд нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна. Шинэ оны мэнд хүргэе! MonGolia, Always Moving…" гэжээ.