“The Hu” хамтлаг АНУ-ын 2023 оны хамгийн их сонсогчтой, борлуулалттай дуутай хамтлагаар шалгарч “Алтан дуун” шагнал хүртлээ

“The Hu” хамтлаг АНУ-ын 2023 оны хамгийн их сонсогчтой, борлуулалттай дуутай хамтлагаар шалгарч “Алтан дуун” шагнал хүртлээ

2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар монгол хамтлагийн “Wolf totem” дуу шалгарч “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагнал хүртжээ.

Удмаар хамтлагт Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулсан байна. “Wolf totem” дуугаараа “The Hu” хамтлаг хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд таниулж, “Алтан рекорд” шагналыг хүртсэн анхны монгол хамтлаг боллоо.