Б.Мөнхчимэг: Бага хүн амтай ч дэлхийн бусад орны миссүүдээс дэмжигчдийн тоогоор илүүрхсэн нь тэднийг гайхшируулсан  /ФОТО/

Б.Мөнхчимэг: Бага хүн амтай ч дэлхийн бусад орны миссүүдээс дэмжигчдийн тоогоор илүүрхсэн нь тэднийг гайхшируулсан /ФОТО/

Вьетнам улсад болсон "Эх дэлхийн мисс-2023" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон СЭЗИС-ийн оюутан, мисс Б.Мөнхчимэгийг UBCab-ын хамт олон хүндэтгэлтэйгээр тосож үйлчилсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус угтах үйл ажиллагааны албан ёсны мэдээлэл гарчээ.

Энэ үеэр мисс Б.Мөнхчимэгийн сэтгэгдлээ илэрхийлэхдээ, “Танай улсын иргэд яаж ийм олуулаа чамайг дэмжээд байгаа юм. Нууц нь юунд байна вэ. Гэж тэмцээний турш бусад улсын миссүүд надаас их асууж байсан шүү. Манай улсын хүн амаас хэд дахин их хүнтэй бусад улсын миссүүд хүртэл их гайхдаг байсан. Тэр үед эх орон, ард түмнээрээ үнэхээр их бахархаж өөртөө улам итгэлтэй болж байсан. Намайг дэмжиж саналаа өгч байсан бүх хүмүүст маш их баярлалаа” хэмээжээ.

ФОТО: