Өнгөрөгч сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Эмират руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлжээ

Өнгөрөгч сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Эмират руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлжээ

Арабын Нэгдсэн Эмират Улс руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог болов. Абу Даби хотноо өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын 28-нд "Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг санамж бичиг хүчин төгөлдөр хэрэгжих болсон байна.