Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ажлаа хүлээлгэн өгчээ

Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай ажлаа хүлээлгэн өгчээ

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх зарчмын дагуу өнөөдөр /2024-01-02/ Төлөөлөн удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томилжээ.

Ж.Цогтбаяр нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилладаг. Өнгөрсөн оны долдугаар сараас Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм байна.

Сануулахад, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар болж, өнгөрсөн онд шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт өрсөлдөгч  нь санхүү эдийн засаг, хууль эрх зүйн дээд боловсролтой, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байна. Санхүүгийн салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх, санхүүгийн зах зээлийн томоохон төсөл хөтөлбөр дээр ажилласан туршлагатай байх зэрэг шаардлага тавьжээ. Сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 21-н хүртэл авахаа мэдэгдсэн юм.