АНУ-ын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байна

АНУ-ын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд байна

Ирак дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад өгсөн Ираны цохилтын дараа АНУ-ын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд хэвээр байна гэж Пентагоны тэргүүн Марк Эспер мэдэгджээ.

Тэрээр “Ираны нутаг дэвсгэрээс харвасан 16 пуужингийн 11 нь Айн-эль-Асад баазад, нэг пуужин Эрбилийн нисэх онгоцны буудалд хүрсэн байна. Иран хоёр улсын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаах боломжийг ашиглана гэж найдаж байна. Ираны халдлагуудад АНУ-ын ажилтнууд болон манай эвслийн түншүүдэд хохирол учруулаагүй. Бид сонор сэрэмжтэй байж, хамгаалалтын арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Хурцадмал байдлыг намжаахын тулд Ираны эрх баригчид боломжийг ашиглана гэдэгт бид найдаж байна” гэжээ.