Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих эрхийг өнөөдрөөс түр зогсоолоо

Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих эрхийг өнөөдрөөс түр зогсоолоо

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчих эрхийг түр түдгэлзүүлэх талаар мэдээллийг Улаанбаатар смарт карт ХХК-д ирүүлэн тул өнөөдрөөс /2024.01.04/ оюунтны картын хөнгөлөлттэй зорчих эрхийг түр зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Учир нь 023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болжээ. Иймд үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна.