Цагдаагийн мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарт "Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял оноожээ

Цагдаагийн мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэргээр ял эдэлж байсан Г.Сарангэрэл нарт "Төрийн нууц задруулсан" хэргээр хоёр жил хорих ял оноожээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар  тамхитай  тэмцэх газрын мөрдөгч асан Ж.Эрдэнэ-Ундрах, хар тамхины хэрэгт холбогдож, улмаар олны анхаарлыг татаж байсан Г.Сарангэрэл нарт холбогдох Эрүүгийн хэргийг шүүх хурал энэ сарын 02-ны өдөр /2024.01.02/ болсон. 

Тодруулбал,  дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэ-Ундрах, Г.Сарангэрэл нарыг Төрийн нууцыг задруулах, худал орчуулах, хэлмэрчлэх гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Ингээд шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэжээ. Харин Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ж.Эрдэнэ-Ундрах нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа Г.Сарангэрэлээр дамжуулан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл байгаа юм.