ФОТО: Дугуйгаар дэлхийг тойрч буй Францын алдарт аялагч Франсуа Лемансел Монголд орж ирлээ

ФОТО: Дугуйгаар дэлхийг тойрч буй Францын алдарт аялагч Франсуа Лемансел Монголд орж ирлээ

Хөлөөрөө 30 мянга гаруй км замыг туулж, 20 гаруй улсаар аялсан 25 настай залуу аялагч Франсуа Лемансел Монголд иржээ.

Франсуа Лемансел Өвөрмонголын нутгаар аялж, арванхоёрдугаар сарын 2-нд Монгол Улсын хилийг давж, Дорноговь аймгийн нутаг руу орж ирсэн байна.

Түүний хувьд 2020 онд дугуйгаар дэлхийг тойрох аяллаа Францаас эхлүүлсэн бөгөөд нэлээд олон амжилт гаргаж байсан мэргэжлийн дугуйчин юм. Тэрбээр “Би 10 настайгаасаа дугуйн спортоор хичээллэж эхэлсэн. 21 насандаа дугуйтай аялах шийдвэр гаргаж, майхан, гудас, пийшин, анхны тусламжийн хайрцаг, зургийн аппаратаа аваад гэрээсээ гарсан. Миний мөрөөдлийн амьдралын хэв маяг унадаг дугуй, гэрэл зураг хэмээн Германы хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байжээ.

ФОТО: