“Тэр миний зүрх сэтгэл дэх бүх зүйл”" гэж Селена гомез инстаграмдаа бичжээ

“Тэр миний зүрх сэтгэл дэх бүх зүйл”" гэж Селена гомез инстаграмдаа бичжээ

Алдарт дуучин Селена Гомез, дуу бичлэгийн продюсер Бенни Бланкотой үерхэж буйгаа 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд албан ёсоор зарласан. Мөн үнсэлцэж буй зургаа арванхоёрдугаар сарын 15-нд сошиал хаягтаа байршуулсан билээ.

Тэгвэл энэ зураг нь Селена Гомезийн шүтэн бишрэгчдэд төдийлөн таалагдаагүй бөгөөд тэд сэтгэл дундуур байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ.  Харин Селена гомез шүтэн бишрэгчдэдээ хандан “Тэр миний өмнө хамт байсан хүмүүсээс бүх зүйлээрээ илүү хүн" гэж хэлсэн байна.  Entertainment Tonight сайтад нэгэн эх сурвалж хэлэхдээ  “Бенни, Селенатай илэн далангүй харилцаж, маш сайн ойлгож сонсдог. Мөн  Селена түүнд үнэхээр их итгэдэг. Бенни түүнд итгэл даах хүн гэдгээ нотолсон учир үзэл бодол, ёс суртахууныг үнэлдэг" гэж хэлжээ.

Г.ЭНХЗУЛ