Тэтгэврийн зээлгүй иргэдэд НЭГ САЯ төгрөг өгөх саналыг МАН хэлэлцэж байна

Тэтгэврийн зээлгүй иргэдэд НЭГ САЯ төгрөг өгөх саналыг МАН хэлэлцэж байна

МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Бүлгийн хурлаар 2020 оны сонгуулийн рейтингийн судалгаа болон тойрог, мандатын хуваарилалтыг урьдчилсан байдлаар танилцуулах юм. Үүнээс өмнө тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож байна. 

Хуралдаанаар МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настанд "Салхитын мөнгөний орд"-ын бондоос нэг сая төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг олгох санал гаргажээ. 

Уг саналыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм.