"Баавгай болохсон" УСК Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртжээ

"Баавгай болохсон" УСК Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртжээ

"Баавгай болохсон" уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртэж шагналын цомоо найруулагч маань хүлээн авчээ.

Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант энэхүү хэсэгт нийт 117 кино өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг алдарт Серби найруулагч Эмир Кустурица ахалсан байна. 

Ташрамд дурдахад, олон улсад өндөр амжилт гаргаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос /2024.01.12/ бүх кино театруудад гарна.