БНХАУ-ын Эрээн хотод "цагаан сарын үзэсгэлэн" худалдаа өнөөдөр эхэлжээ

БНХАУ-ын Эрээн хотод "цагаан сарын үзэсгэлэн" худалдаа өнөөдөр эхэлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо “Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2024.01.08/ эхэлжээ. Тус үзэсгэлэнд манай улсын 50 гаруй компани оролцож байгаа аж. Тодруулбал, үзэсгэлэн худалдаанд арьс ширэн цүнх, савхин хүрэм, ноолуур, сарлагийн хөөвөр, булган дээл, гоёл чимэглэл, алт мөнгө, зэсэн эдлэл, арьсан гутал, монгол дээл, хантааз хүрэм, булган малгай зэрэг бараа бүтээгдэхүүн дэлгэж байна. Үзэсгэлэн худалдаанд БНХАУ-аас гадна ОХУ, Пакистан, Энэтхэг улсын 150 гаруй компани, ААН өөрийн орны бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна. ”Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх ажээ.