Ц.Түмэнбаяр: Гэр, байшинг дулаалахад утаа 50 хувь буурна. Гэтэл төр “шахмал түлш”-ийг иргэдэд шахаад утааг үйлдвэрлэж байна /ШУГАМ/

Ц.Түмэнбаяр: Гэр, байшинг дулаалахад утаа 50 хувь буурна. Гэтэл төр “шахмал түлш”-ийг иргэдэд шахаад утааг үйлдвэрлэж байна /ШУГАМ/

Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн өдрүүдэд дээд цэгтээ хүрээд байна. Харин утаа гаргаж буй гэр хорооллын янданг цөөлөх талаар эрх баригчид дорвитой нэг ч алхам хийхгүй байгаа гэж болно. Харин ч тэд эсрэгээрээ "сайжруулсан" гэж нэрлэсэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлшинд зарцуулах төсвийн хэмжээг жил ирэх бүр нэмэгдүүлж, утааг улам бүр нэмэгдүүлж байгаа гэж болно. 

Иймд манай редакц Улаанбаатар хотын утааг багасгаж, гэр хорооллын яндангаас гарч буй утааг хэрхэн бууруулах боломж байгаа талаар "Хашаандаа сайхан амьдаръя" төслийн санаачлагч Ц.Түмэнбаярыг "Шугам" нэвтрүүлгийнхээ дугаарт урьж оролцууллаа. Тэрбээр, "Улаанбаатар хотын утааг багасгахын тулд иргэдийн байшин болоод гэрийн дулаалгад анхаарах шаардлагатай" гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. 

ВИДЕО: 

Мөн тэрбээр, "Улаанбаатарын утаа авлига, ядуурал хоёроос үүдэлтэй" гэдгийг тодотгож байна. Харин утааг бууруулах олон шийдэл байгаа ч манай төр ганцхан шийдэл буюу утаатай байлгах тал дээр төсвийн бүх бодлогыг тавьж байна. Товчхондоо, төр утаанаасаа салахын тулд шахмал түлшнээс өөр сонголт өгөхгүй байна. Гэтэл ямар ч халаалт хэрэглэдэггүй технологи гарчихсан. Түүнийг нь монголд нэвтрүүлж, утаагүй шийдэл санал болгож буй компаниуд цөөхөн жил болоод л дампуурч байна. Учир нь утаа гаргадаггүй, дулааны алдагдалгүй технологид төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэхгүй байна. Харин шахмал түлшийг хүчээр шахаж, яаж янданг олон болгох уу гэдэг дээр бодлого гаргаж байна" гэлээ.