Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор отроор нүүдэллэж яваа малчдад тусламж үзүүлжээ

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор отроор нүүдэллэж яваа малчдад тусламж үзүүлжээ

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын санаачилгаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ойролцоо оторлож яваа Гурвантэс сумын 38 малчин өрхөд 1800 боодол өвс, 70 шуудай хорголжин, 200 шуудай хивэгийг аймаг, сумын хөнгөлөлттэй үнээр олгожээ. 

Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газраас малчдад шаардлагатай малын эм, бэлдмэлийг отроор явж буй малчдад олгож, дэмжлэг үзүүлсэн байна.